Хойч үедээ зан чанар, үнэт зүйлсээ зааж сурган, өвлүүлж эзэмшүүлэх эрхэм зорилгод нийгмийн хамт олон, сургууль байгууллагууд олон үеийн туршид нэгдэж ирсэн билээ. Хүүхэд, өсвөр залуучуудад суусан байх жишиг болгон авч үздэг зан чанарын онцлогт үүрэг хариуцлага, зориг тэвчээр, шударга үнэнч зан, хүндлэл, биеэ захирах чадвар багтана. Эдгээрийг эзэмшсэнээр амьдралын утга учраа ухамсарлаж, хүний ёсоор журамтай амьдрахад маш их нөлөөтэйг одоо ч хүртэл чухалчилсаар байна. Энэхүү нийтээр мөрдөж ирсэн үнэлэмжийн дагуу бол хүнлэг ёс суртахуунтай, бэлгийн харьцааны хувьд журамтай амьдрах явдал зүй ёсоор багтах агаад гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцааг тэвчих нь хүн бүрд тавигдах чухам нэн тэргүүний жишиг болж ирсэн.
Гэвч 1960-1970-аад онд үүссэн соёлын эмх замбараагүйдэл буюу бэлгийн харьцааны хувьсгал гэгдэх үйл явдлаас улбаалж дээрх үнэлэмжүүдийг бүхэлд нь хаядаггүй юм аа гэхэд ихээхэн орхигдуулах явдал газар авсан. Энэ үзэл нь хүмүүс заавал гэрлэж, гэр бүл болох шийдвэр зориулалт гаргалгүйгээр, хайр сэтгэлтэй байх ч албагүйгээр, гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орох эрхтэй байх ёстой гэсэн байр суурийг сурталчилж байв. Гэр бүлийн харилцаатай, үгүйгээс үл хамааран, хэнтэй ч бай (тэр ч байтугай ямар ч харилцаа үүсгэлгүйгээр) зүгээр л бэлгийн харьцаанд орох явдлыг кино ший, дуу хөгжим, зурагт, сэтгүүл болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ил задгай хөхиүлэн дэмжиж, хоёр тал харилцан тохирсон л бол, жирэмслэхгүй л бол, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) авчихгүй л бол энэ нь хэвийн бөгөөд хүсүүштэй үзэгдэл мэтээр үзүүлдэг болсон.
Бэлгийн харьцааны тал дээрх ийм эрх чөлөө нь хүмүүсийн урьдчилан тааварлаж байсан шиг аз жаргалыг авчраагүй юм. Харин ч хүмүүсийн үнэлэмжид гарсан энэхүү эрс өөрчлөлт хувь хүний болон нийгмийн амьдралд асар сөрөг үр дагавар учруулсан.
Гэр бүл салалт, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн асуудал нийгмийн эмзэг асуудал болсон. Бэлгийн замын халдварт өвчин ихсэж, өмнө байгаагүй шинэ өвчин дэгдэлт хэлбэрээр гарахын сацуу хор уршиг нь арилшгүй, үхлийн үр дагавар авчрах болов.
Сэтгэл сэрдхийлгэм энэ нөхцөл байдалд боловсролын, засгийн газрын болон олон нийтийн эрүүл мэндийн байгууллагуудаас өсвөр насныхан, залуучуудад голлон чиглэсэн эрсдэлийг бууруулах мэдээ мэдээллийг түгээх арга хэмжээ авч байна. Үүнд жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, урьдчилан сэргийлэх хэрэгсэл, тухайлбал бэлгэвч гэх мэт зүйлийг сурталчлан таниулснаар хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчний халдварыг бууруулахад анхаарлаа хандуулж байгаа ч асуудлын гол нь болох гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцааны талаар авч хэлэлцэхгүй байгаа юм.
Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж байгаа энэ үед залуучуудад бэлгийн боловсролыг хэрхэн олгох вэ гэдэг талаар маргаан мэтгэлцээн тасралтгүй өрнөж байна. Тодорхой авч үзэх юм бол, залууст гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцааг тэвчих, [Бэлгийн харьцааны эрсдэлээс зайлсхийх (БХЭЗ) арга хэмжээ] талаар заах уу эсвэл жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл/урьдчилан сэргийлэх аргууд, ялангуяа, бэлгэвчийг сурталчлах [Бэлгийн харьцааны эрсдэлийг бууруулах (БХЭБ) арга хэмжээ] замаар жирэмслэх, бэлгийн замын халдварт өртөх эрсдэлийг бууруулах уу гэдэг гол асуулт гарч ирж байгаа юм.
Гэрлэх хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй хүлээхийг л залуу хүмүүст заах ёстой гэж үздэг хүмүүс бий бөгөөд залуучуудад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар зааснаар цаг нь болоогүй байхад бэлгийн харьцаанд орох магадлалыг нэмэгдүүлнэ гэж тэд санаа зовдог (ө.х. Зөвхөн тэвчихийг заах бэлгийн боловсролын хөтөлбөр, БХЭА). Гэтэл өсвөр насныхан, залуу хүмүүс бэлгийн харьцаанд идэвхтэй орох нь гарцаагүй учраас гэрлэлтээс гадуурх жирэмслэхээс сэргийлэх, бэлгийн замын халдвараас өөрсдийгөө хамгаалж сурахад нь тэдэнд тусалж, зааж чиглүүлэх ёстой гэж бусад нь үзэж байна. Тэд зөвхөн тэвчих тухай заадаг хөтөлбөрүүдийг амьдралд нийцгүй, цаг үеэсээ хоцрогдсон хандлага гэж үздэг (ө.х. Аюулгүй бэлгийн харьцаа эсвэл Бүх нийтэд зориулсан бэлгийн боловсролын хөтөлбөр, БХЭБ).
Үнэндээ энэ асуудалд нухацтай хандахын тулд бид бэлгийн боловсролд хамрагдах хэрэгтэй яг тэр хүмүүс буюу өсвөр насныхан, залуучуудыг нэн тэргүүнд тавьж, тэдний талаар бодолцож үзэх ёстой.
Хүний тархи 25-аас 30 насны үед хөгжил нь бүрэн гүйцэд болдог гэсэн судалгаанууд сүүлийн үед гарчээ. Тиймээс манай хүүхдүүд хориод насны дунд үе хүртлээ нас биед хүрсэн хүний хувиар, ухаалаг шийдвэр гаргах тархи оюуны тал дээрх чадамж бүрэн суугаагүй байна гэсэн үг. Тэдний тархины духны хэсгийн гадаргуу (prefrontal cortex) хэсгээс илүүтэй (асуудлыг оновчтой шийдвэрлэх чадварыг хариуцдаг тархины хэсэг) тархины гүнд байрлах тунгалгийн тогтолцоог (сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсэг) хариуцдаг хэсэг нь илүү хөгжиж боловсорсон байдаг учраас тэр юм.1
Өсвөр насны үеийн маш хүчтэй сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэлд автах үедээ өсвөр насны хүүхдүүд аливаа үйлдлийнхээ эрсдэлийг зөв үнэлж, үр дагаврыг нь урьдчилж харж чаддаггүй.2 Сэтгэл хөдлөлдөө хүчтэй автах нөхцөл байдал дунд (одоогийн байдлаар) арай сул хөгжилтэй байгаа духны хэсгийн өөрийгөө хянах тогтолцоог сэтгэл хөдлөлийг удирддаг, илүү сайн хөгжсөн тунгалгийн тогтолцоо нь (амигдала) дарангуйлах хандлагатай байдаг бөгөөд үүний улмаас эрсдэлт зан үйлд автах магадлалыг нь нэмэгдүүлдэг аж. 3.
Тархины хөгжлийн үйл явц, үе шаттай холбоотойгоор залуу хүмүүст ухаалаг зөв шийдвэр гаргаж сурахад нь эцэг эх, багш, итгэлийг нь хүлээсэн насанд хүрсэн хүмүүсийн олон давтамжтай, тодорхой, байнгын тусламж зөвлөгөө хэрэгтэй байдаг. Ялангуяа, үр хүүхдэдээ гэр бүл, удам судрынхаа үнэт зүйлсийг баримталсан (үүнд мөн итгэл үнэмшлийн уламжлал ч багтана) бэлгийн боловсрол олгох гол хүмүүс бол эцэг эхчүүд өөрсдөө юм.
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө байдаг. Тэд хүүхдийнхээ юу ойлгож мэдэх чадвартай, бэлэн болж байна гэдгийг анзаарч мэдээд, үүнд нь тохируулж тодорхой зүйлийг зааж хэлж, бэлгийн харьцааны талаар яриа аажим аажмаар өрнүүлэх боломжтой юм. 6500 залуу хүүхдээс авсан судалгааны дүн олонх хүмүүсийн бодож байгаагаас эсрэгээр гарсан бөгөөд өөрсдөд нь бэлгийн боловсрол олгох гол эх сурвалж бол сургууль (7%), интернэт (1%), найз нөхдөөс (1%) илүүтэй эцэг эх нь байх ёстой гэж тэдний 79% нь хариулсан атал ердөө 13% нь л бодит байдал дээр эцэг эх нь бэлгийн харьцааны талаар мэдээлэл авах гол эх сурвалж байж чадаж байгаа гэсэн байна.4.
Залуу хүмүүсийн бэлгийн харьцааны зан үйлд үе тэнгийнхэн сайн, муу алинаар нь ч маш хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой юм. Хууль бус бодисууд юм уу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг найзтай сурагчид тэдгээр зүйлсийн хэрэглээгээ нэмэгдүүлдэг бол бодис юм уу согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах талаар үе тэнгийнхнийхээ удирдан явуулж байгаа хөтөлбөрүүдэд хамрагдахдаа ийм хэрэглээгээ багасгадаг болох нь судалгаанаас тодорхой харагдсан5,6. Бэлгийн харьцааны зан үйл дээр ч ижил зарчим үйлчилж байгаа юм. Үе тэнгийнхэн нь бэлгийн харьцаанд ордог гэсэн ойлголттой өсвөр насны хүүхдүүд адил зүйл хийх7 , эрт бэлгийн харьцаанд орох 8 хандлагатай байна. Ялгаатай ахуй соёлд өсөж байгаа ч, ялангуяа, хөвгүүдийн хувьд үе тэнгийнхнийхээ бэлгийн зан үйлийн талаарх ойлголттойгоо уялдаатайгаар бэлгийн зан үйлээ авч явдаг ажээ.9
Өсвөр насныхан үе тэнгийнхнээсээ хоцрогдох буюу ялгарах вий (“FOMO”—Fear Of Missing Out буюу хоцрогдохоос айх айдас), хүрээллээс нь хасагдах вий гэдэгт санаа зовж түгшдэгийг тэдний тархины хөгжилтэй холбогдуулан ойлгож болох бөгөөд ийм мэдрэмжээс зайлсхийхийн тулд тэд тодорхой зарим байдлаар биеэ авч явж байж болно. Энэ насандаа тэд бие хүн гэдгээ илүүтэй мэдэрч эхэлдэг ба бусад хүмүүс өөрсдийг нь юу гэж бодох бол гэдэгт санаа зовдгоосоо болж тодорхой зарим төрлийн сөрөг нөлөөнд автамхай зан байдал гаргах магадлалтай. 2
Гэр бүлийн тогтсон харилцаатай болж байж бэлгийн харьцаанд орохын ашигтай талуудыг өсвөр насныхан ойлгож авах хэрэгтэй байдаг. Гэрлэж байж бэлгийн харьцаанд орох шийдвэр гаргасан хүмүүс сэтгэл санааны байдал нь эерэг, сайн сайхан амьдардаг гэдгийг батлах асар их баталгаа бий.10, 11 Насан туршдаа хамт амьдрахаар шийдвэр зориулалт гаргаж гэрлэснээр бие биеэ байгаагаар нь таньж мэдэж, хайрлаж, хайрлуулах эрх чөлөөг эдэлдэг бөгөөд энэ харилцаа нь хувь хүний хөгжил цэцэглэлийг авчирдаг.
Насанд хүрэлгүй, хэт эрт бэлгийн харьцаанд орохоос сэргийлэхийн тулд өсвөр насны хүүхдүүд харилцааны ур чадвар, тодорхой стратеги буюу арга зэмсгүүдийг эзэмшиж, зан чанараа бүрэлдүүлэх, мөн тулж түших хүмүүсийн дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Цаг нь болоогүй байхад бэлгийн харьцаанд орохоос зайлсхийхийн тулд үүний аюул эрсдэлийг, өөрт болон өрөөлд авчрах бие махбодын эрүүл мэнд, сэтгэл санааны эрүүл байдал, зан чанарын хөгжилтэй холбоотой нөлөөний талаар залуу хүмүүс өөрийн гэсэн ойлголттой болох хэрэгтэй. Өсвөр насандаа бэлгийн харьцаанд орсноор хүсээгүй жирэмслэлт, БЗДХалдварууд, сэтгэл санааны шарх, цаашдын харилцаануудад бодит бэрхшээлүүд үүсэх зэрэг үр дагавартай байдаг.
Гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчих талаарх ойлголтыг үр дүнтэй байлгахын тулд зүгээр нэг “‘үгүй’ гэж хэлцгээе” гэж уриалах, эсвэл БЗДХалдваруудын тухай эрүүл мэндийн хичээл хааяа заагаад орхих нь хангалтгүй юм. Гэр бүлүүд, сургуулиуд, хот суурин, хөдөө орон нутгийн хүмүүс үүнийг орон газартаа янз бүрийн арга замуудаар сурталчлах ёстой. Айл өрхүүд, сургуулиуд, шашны байгууллагууд, залуучуудын байгууллагууд, засаг захиргаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсвөр залуучуудын зан чанарын төлөвшлийг дэмжих тал дээр онцлон анхаарч нэгдмэл байдлаар зориуд хамтарч, хичээл зүтгэл гаргах ёстой. Зан чанарын боловсролыг чухалчлан үзэж, ойлгомжтой арга замаар тогтмол зааж сургаж байдаг сургуулиудын сурагч, оюутнуудын зан байдал сайжирч, нэг нэгэндээ хүнлэг, энэрэнгүй ханддаг орчин хүрээлэл бүрэлдүүлж, сурлагын чанар ч дээшилдэг.
Шударга үнэнч, бүтээлч ажилчид, сайн хөршүүд, хань ижилдээ халамжтай нөхөр, эхнэр, эцэг эхчүүд, хариуцлагатай иргэд болон төлөвшихөд нь тустай зан чанарыг эзэмшихэд өсвөр насныханд туслахын тулд компаниуд, нийгмийн олон янзын бүлгийн хүмүүс ч бас хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй.
Хүчтэй сэтгэл хөдлөл, хүчтэй хүсэлд автах үедээ ухаалаг шийдвэр гаргах нь өсвөр насны хүүхдүүдэд насанд хүрэгчдээс илүү хэцүү байдаг учраас бэлгийн хүсэлд хүчтэй автсанаасаа болж сүүлд харамсах сонголт хийхээс сэргийлэхэд нь залуу хүмүүст бэлгийн боловсрол хэрхэн тусалж чадах вэ?
Өсвөр насны хүүхдийн өсөлт хөгжлийн хэрэгцээтэй уялдуулаад аваад үзвэл тэдэнд хамгийн тохиромжтой бэлгийн боловсролын хөтөлбөрийн хэлбэр бол насанд нь тохирсон мэдээлэл өгч, харилцааны асуудлыг шийдэх арга замуудыг зааж, үе тэнгийнхэнтэй нь хамтад нь сургах хөтөлбөр юм. Өсвөр насныхныг төвөө болгосон бэлгийн боловсролын хичээл сургалтууд өсвөр залуучуудыг sexual intelligence буюу бэлгийн харьцааны талаар зөв ойлголттойгоор шийдвэр гаргах чадвартай болгоход чиглэгдсэнээрээ тодорхой нөхцөл байдалд орсон үедээ ч, амьдралынхаа туршид ч өөртөө болон өрөөлд үр нөлөөтэй зөв шийдвэрийг бэлгийн харьцааны тал дээр гаргаж байх ухаалаг хүмүүс болж чадна. Бэлгийн боловсролын хөтөлбөрт хамрагдсанаар өсвөр насны хүүхэд өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаврын талаар бүрэн дүүрэн ойлголттой болж байж бэлгийн харьцаанд орно хэмээн хойшлуулж чаддаг болох нь тэдний амьдралд маш сайн үр нөлөөг авчирдаг нь ойлгомжтой билээ.[12
Өсвөр насныханд бэлгийн харьцааны үед хэрэглэх хамгаалалтын хэрэгслийн талаар заах ёстой гэсэн үзлийг баримтлагчид нь тэднийг БЗДХалдварууд, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалахад илүүтэй санаа зовдог. Тэгвэл бүгдээрээ түгээмэл хэрэглэгддэг хамгаалалт буюу бэлгэвчийг аваад үзье. Энэ үзэл хэр үр дүнтэй вэ?
Тиймээс, өсвөр залуучуудад бэлгэвчийг хэрхэн ашиглахыг зориуд заах нь тогтмол, зөв ашиглах баталгаа болж чадах уу? Эсвэл тэдний тархины духны хэсгийн гадаргуу сайн хөгжиж дуусаагүй байгаатай холбоотойгоор, үүнээс болж тэдний бэлгийн эрсдэлт зан үйлд автахыг зориуд бусаар дэмжсэн хэрэг болох уу? Эрсдэлээс технологийн тусламжтайгаар хамгаалж болно гэж үзэж байх үедээ хүмүүс сонор сэрэмжээ бууруулж, тухайн эрсдэлт зан үйлд сайн дураараа автах (risk compensation) буюу эрсдэлийн төлөөсийг төлөхөд хүрэх явдал нэмэгддэг нэг зүй тогтол ажиглагддаг.19 Тухайлбал, нарны хамгаалалтын тос хэрэглэдэг хүмүүс наранд илүү их байдаг болох20 мөн хамгаалалтын бүс заавал зүүх нь хуульчлагдсантай холбоотойгоор зам тээврийн ослоор амь насаа алдах явдлын тоо хэмжээ ихэссэн байдаг аж.21 Тухайн эрсдэлд өртөхүйц байдал нь буурлаа гэж үзэхлээрээ хүмүүсийн хайхрамжгүй зан байдал нь нэмэгдэж байна гэсэн үг. ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож хэрэглэдэг аргыг (урьдчилан сэргийлэх эмчилгээ) зургаан сар ашигласны дараа тухайн эрсдэлт зан үйлд хандах хандлагад өөрчлөлт гарч, үүнээс авах таашаалаас болж улам автсанаар БЗДХалдварын тохиолдол илүү өндөр болж байх магадлалтай тухай саяхны судалгааны дүн гарчээ.22
Үүнчлэн, бэлгэвчийн хэрэглээг сурталчлахад онцлон анхаардаг бэлгийн боловсролын хичээл нь өсвөр насныхны бэлгийн харьцаанд орох (бэлгийн олон хамтрагчтай болох багтана), бэлгийн харьцааны үйлдлүүдэд хамгаалалтгүй орох (тогтвортой биш, зөв аргаар биш эсвэл “хайхрамжгүй” байдлаар ашиглах зэргээс шалтгаалж) явдлыг бууруулахын оронд зориуд бусаар нэмэгдүүлэхэд хүрч болно.23, 24
Өөрөөр хэлбэл, бэлгийн харьцааны хамгаалалтын хэрэгслүүд дээр төвлөрдөг бэлгийн боловсролын хичээл нь өсвөр насныхны эрсдэлийг бүрэн гүйцэд үнэлэх чадваргүй байдалтай хавсрах аваас өсвөр насныхныг дараах зүйлд хүргэж болно. Үүнд:
Өсвөр насны ихэнх хүүхдүүд нийгмийн сүлжээ, байнга хянаж, цензурдэх боломжгүй онлайн платформуудаас бүхий л төрлийн мэдээллийг олж авах боломжтой энэхүү дижитал хөгжлийн эрин үед бэлгэвчийн талаар зөв, цогц мөн байна уу, биш байна уу ялгаагүй, элдэв янзын мэдээллийг тэд хэдийнээ олж авсан байх өндөр магадлалтай байгааг бид ойлгох хэрэгтэй.
Тиймээс бэлгэвчийн тухай дараах баримтуудыг өсвөр насныханд үнэнээр нь бүрэн дүүрэн мэдүүлэх хариуцлага бидэнд оногдож байгаа юм. Үүнд:
Тийм учраас бид зөвхөн бэлгэвч ашиглах тал дээр төвлөрсөн бэлгийн боловсролын хичээл заах талаар дахин нухацтай бодох шалтгаан гарч ирж байгаа юм.
Харин бэлгэвчийг сурталчлахын оронд, ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх нотолгоонд тулгуурласан А-B-C аргыг ДОХ-ыг судалдаг дэлхийн 150 эрдэмтэн мэргэжилтэн нийлээд томьёолон гаргажээ. А-B-C арга гэдэг нь: Аbstain буюу тэвч, Be faithful/reduce partners буюу үнэнч бай/хамтрагчийн тоогоо цөөл, use Condoms буюу бэлгэвч хэрэглэ24гэж сурталчилж байгаа юм.
Лансэтэд25 "Бэлгийн харьцаанд ороогүй байгаа өсвөр насныханд ч, биеэ үнэлж буй хүмүүст ч аль алинд нь адилхан зүйл хэлж өгөх (бэлгэвчний хэрэглээний талаар) явдлыг адил түвшинд чухалчилж үзэх бодлогыг нийтийн эрүүл мэндийн зөв бодлого гэж энд гарын үсэг зурагч талууд үзэхгүй байна. Мэдээж бүх зүйлийг үнэнээр хэлж ойлгуулах ёстой боловч ‘тэвчих дээр нэмэх нь’ (SRR) хөтөлбөрүүд бэлгэвчний талаарх мэдээллийг тэвчих тухай сурталчилгаатай эн тэнцүү оруулсан хөтөлбөрүүд биш, харин ‘тэвчихийг гол зүйл болгосон’ хөтөлбөрүүд байх ёстой. Ингэх нь эрсдэлийн төлөөсийг төлөхөд хүрэх ангал руу халтирахаас сэргийлэхэд нэн шаардлагатай зүйл юм”[26гэж бичсэн байна.
Зөвшөөрөх гэж юу гэсэн үг вэ, хамтрагчийнхаа хэлж ойлгуулж буй хил хязгаарыг хэрхэн хүндлэх вэ гэдгийг өсвөр насны олон хүүхэд ойлгож авах тусам бэлгийн харьцааны тал дээр тавьсан хил хязгаар зөрчигдөх тохиолдлуудыг багасгана гэж зөвшөөрлийн тухай хичээлээр авч үздэг. Зөвшөөрнө гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг талаар өсвөр насныханд зааж хэлэх нь чухал боловч энэ нь дангаараа хангалттай биш юм.
Оролцогч бүх талууд үүнийг зөвшөөрсөн учраас л аливаа зан үйл нь өсвөр насныханд ашиг тустай болчих юм биш ээ. Харилцааны ээдрээтэй нөхцөлүүд, бодит амьдралын нөхцөл байдлууд дунд өөрийнхөө буруу гэж боддог юмыг ч гэсэн зөвшөөрөх тохиолдол гарч болно. Өсвөр насны хүүхдийн тархи оюун бүрэн гүйцэд хөгжиж дуусаагүй (болоогүй) байдгаас болж утга учиртай, зөв шийдвэр гаргах, эрсдэлээ бодитоор үнэлэх, үйлдлийнхээ үр дүнг урьдчилан харах чадвар гүйцэд суугаагүй, мөн бусдаараа хүлээн зөвшөөрүүлэх, тэдний нэгэн хэсэг байх хүсэлдээ хөтлүүлэн, сэтгэл санааны түгшүүрээрээ удирдуулж байдаг учраас өсвөр насны хүүхдүүд өөрсдөд нь ч, хамтрагчид нь ч ямар ч сайн зүйл авчрахгүй ямар нэг зүйлд оролцохыг өөрсдөө зөвшөөрчихсөн байх тохиолдол бий.
Тиймээс тухайн зан үйл эерэг үү, хортой юу гэдгийг үнэлж үзэх бодит шалгууруудыг оруулж өгч байж зөвшөөрлийн тухай хичээл үр нөлөөтэй болох ба үүгээрээ өсвөр насныхны сайн сайхан байдлыг цогцоор нь авч үздэг бэлгийн боловсролын хөтөлбөрийн салшгүй нэгэн хэсэг байх үнэ цэнийг уг хичээлд бий болгож өгөх юм. Бэлгийн харьцааны тал дээр шийдвэр гаргахын тулд өөрийгөө таньж мэдэх, хариуцлагатай, уян хатан зан чанарыг эзэмшиж, мөн цогц шударга байдал, хайр, хүндлэл (өөрийгөө болон бусдыг) гэсэн ёс суртахууны түгээмэл чанарт суурилсан сэтгэл хөдлөл, бие махбод, сэтгэлзүйн хил хязгааруудын талаар баримт мэдээлэлтэй байх учиртай. Цаашилбал, бэлгийн харьцааны талаар хэрхэн шийдвэр гаргаж байх ёстой, гэр бүлийнхэн нь итгэл үнэмшилдээ суурилсан ямар үнэт зүйлсийг энэ тал дээр баримталдаг талаар хүүхдүүддээ зааж сургах эцэг эхийн эрхийн талаар ч энд багтсан байх ёстой.
Тэгэхлээр илүү хариуцлагатай үзэл хандлага юу байж болох вэ? Өсвөр насныхан өсөлт төлөвшлийн ямар шатандаа явж байна вэ гэдэгтэй холбоод үзвэл, хийх үйлдлээ бүрэн гүйцэд ойлгох чадвартай болох хүртэл эрсдэлийг бууруулах (ЭБ) талаар заах уу, эрсдэлээс зайлсхийх (ЭЗ) талаар заах уу?
Бэлгийн боловсрол олгоход чиглэсэн нотолгоонд суурилсан, өсвөр залуучуудыг төвөө болгосон энэ хандлага нь (гэрлэх хүртлээ) бэлгийн харьцааны бүхий л хэлбэрийн үйлдлийг тэвчих нь 100% аюулгүй бөгөөд өсвөр насны бэлгийн харьцааны үйлдлүүдээс болж бие махбод, сэтгэл хөдлөл, сэтгэлзүйд үүсэх олон сөрөг үр дагавраас хамгийн үр дүнтэй хамгаалах арга гэдгийг өсвөр насныханд хэлж мэдүүлэхийг салшгүй нэгэн хэсгээ болгодог.
Өсвөр залуучууд бол үр дагаврыг урьдчилан харж, эрсдэлийг хараахан бүрэн дүүрэн үнэлэх чадваргүй үедээ байгаа учраас тэдэнд эрсдэлийг бууруулах талаар биш эрсдэлээс зайлсхийх буюу эрсдэлгүй байх талаар зааж ойлгуулах нь зүйтэй.
Согтсон хүмүүс архи, согтууруулах ундаа биеэ авч явах чадвар, ухаан санаанд нь нөлөөлснөөс болж зөв шийдвэр гаргах чадвар нь сулардаг. Тиймээс, жолоо барих үедээ суудлын бүсээ яаж зөв зүүхийг заах (эрсдэлийг бууруулах), эсвэл согтуурсан үедээ жолоо барьж огт болохгүй гэж заах (эрсдэлээс зайлсхийх) хоёрын аль нь тэднийг болон бусад хүмүүсийг аюул эрсдэлээс хамгаалах вэ? Мэдээж, тэдэнд суудлын бүсээ хэрэглэх тухай заах ёстой, гэхдээ согтуу үедээ жолооны ард огт сууж болохгүй гэдгийг зааж сургах нь бүр илүү хариуцлагатай хэрэг шүү дээ.
Үр хүүхэд, өсвөр насныханд бэлгийн харьцааны эрсдэлээс бүрэн зайлсхийж чаддаг байхыг сайтар зааж сургах нь эцэг эх, багш нар гээд томчуудын үүрэг юм. Амь шигээ хайрладаг тэднийгээ амь нас, бэлгийн амьдралаараа дэнчин тавьж, эрсдэл үүрэхийг нь хараад сууна гэдэг байж болшгүй хэрэг.
Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд тулгарах сорилт ихсэж буй өнөө цагт,27 бэлгийн харьцааг тэвчихээс илүү ач холбогдолтой, ухаалаг сонголт тэдэнд алга байна. Энэ бол зөвхөн БЗДХалдварууд болон жирэмслэлтээс хамгаалах муйхар арга биш, харин өсвөр залуучуудын сэтгэл хөдлөл, сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгаалалт юм.
Бэлгийн харьцаа үйлдэх үеэр тархинд үүсдэг химийн бодисуудын нөлөөгөөр бэлгийн харьцаа үйлдэж байгаа хамтрагчид сэтгэл санаагаараа холбогддог бөгөөд энэ холбоо нь салах үед сэтгэл гутралд автахад хүрч, өөр хүнтэй буюу хожим хойно хань ижилтэй болсон хойноо түүнтэйгээ сэтгэл санаагаараа холбогдоход бэрхшээл үүсгэдэг байна.29
Хэдийгээр гэр бүл салалт ихсэж байгаа ч үүнийг үл хайхран, залуу хүмүүс гэрлэх, гэр бүлтэй болох маш их хүсэл тэмүүлэлтэй байдаг. 10 өсвөр насныхан тутмын 8 нь гэрлэх, үр хүүхэд гаргах маш их хүсэлтэй байдаг байна.32 Тиймээс гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчвэл амьдралын чанар илүү сайн байж, гэрлэлт нь ч илүү бат бэх, чанартай байх магадлал өндөрсөх боломжтой талаар өсвөр насныхан мэдлэг мэдээлэл олж авсан байх нь чухал юм.
Бэлгийн харьцааг тэвчих болон ирээдүйн гэрлэлтийн тухайд:
Бэлгийн харьцааг тэвчихийг дэндүү эртний, үеэ өнгөрөөсөн ойлголт гэж, өсвөр насныханд гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчихийг заах нь бодит амьдралд нийцтэй биш, яагаад гэвэл, бэлгийн дааврууд ялгарах, гэр бүлийн гарал угсаа, амьдралын нөхцөл байдал, амьдралдаа өмнө нь амссан зүйлс зэрэг шалтгаанаар үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Гэвч, бодит баримтууд өөр зүйлийг өгүүлдэг.
Сайтар төлөвлөн боловсруулж, сайн хэрэгжүүлж чадсан бэлгийн харьцааг тэвчих тухай бэлгийн боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдсанаар бэлгийн харьцаанд орох цагаа хойшлуулах, эрт бэлгийн харьцаанд орох тохиолдлыг бууруулах,33, өсвөр насандаа бэлгийн харьцаанд орох явдал удаан хугацаанд мэдэгдэхүйц буурах зэрэг үр дүн гарч байгаа нь харагдсан.34
Бэлгийн харьцааны тал дээр үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх явдлыг сургуулийн суралцагчид хэтрүүлэн чухалчлах нь бий. Үе тэнгийнхнийх нь дунд бэлгийн харьцаанд орох явдал хавтгайрсан байдаг гэсэн энэ буруу ойлголтыг бэлгийн харьцаанд орсон хүүхдүүд өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, бэлгийн харьцаанд идэвхтэй орж байгаагаа зөвтгөдөг. Үнэн хэрэгтээ, судалгаанд оролцогчдын дийлэнх нь бэлгийн харьцааны тал дээр хуучинсаг буюу уламжлалт үзэл хандлагатай байх нь түгээмэл ажээ.35 ] Өөрөөр хэлбэл, бэлгийн харьцааг тэвчих явдал нь өсвөр насныхны дунд бидний бодож байгаагаас ч илүүгээр жишиг болж тогтсон байдаг бөгөөд тэдний бэлгийн харьцааны хандлага, зан үйлийн талаарх бодитой хүлээлт ийм байдлаар тогтсон байдаг байна. Бэлгийн харьцааг тэвчих тухай хичээлүүдийн талаарх судалгааны дүнгээс харвал, ялангуяа, өсвөр насны хүүхдүүд бэлгийн харьцааг тэвчих амлалт гаргадаг сургалтуудад хамрагдсан хүүхдүүдийн сурлагын түвшин ч дээшилсэн үзүүлэлт гарчээ.36
Аюулгүй сонголт® сургалт нь гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчих (БХЭЗ) явдлыг бэлгийн харьцаандаа хүн бүрийн гаргах хамгийн сайн, эрүүл шийдвэр гэж үздэг. Үнэндээ, энэ нь бусад өндөр эрсдэлтэй зан үйлүүд буюу тамхи татах, архи, согтууруулах ундаа хэрэглэх, хууль бус бодис, хар тамхины хэрэглээ, хүчирхийлэл гэх мэттэй холбоотойгоор дэлхий даяар зааж байгаа яг тэр л зүйлийг адилхан зааж байгаа юм. Энэ бүх өндөр эрсдэлтэй зан үйлүүдээс татгалзах буюу эдгээрийг үйлдэхгүй тэвчих, үүнд мөн гэрлэхээс өмнөх бэлгийн харьцаа багтана, аваас бид ирээдүйгээ хамгаалж, бусадтай найзалж нөхөрлөх, амьдралдаа зорилго тавих, хүсэл мөрөөдөлтэй байх, эрүүл мэндийн хувьд өв тэгш байх илүү их боломж, эрх чөлөөтэй болох юм.
Өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан өсвөр залууст бэлгийн харьцааг тэвчих шийдвэрээ (дахин шийдвэр гаргах) амьдралд хэрэгжүүлэхэд туслах нь амьдралыг нь эрч хүчтэй болгож, бэлгийн харьцааны тал дээр шинэ эрх чөлөөг олж авах боломжийг олгодог.
Аюулгүй сонголт® сургалт нь өнөө үед бэлгийн боловсролын талаар баримтлах хамгийн сайн хандлага бол өсвөр залуучуудад sexual intelligence буюу бэлгийн харьцааны талаарх зөв ойлголттойгоор шийдвэр гаргах чадвар олгох явдал гэж үздэг. Судалгаанд суурилсан мэдээлэл бүхий, хариуцлагатай, өсвөр насныханд тохиромжтой, бодит байдалд нийцэх бэлгийн боловсролын хөтөлбөр нь тэдний өсөлт хөгжлийн үе шатыг тооцож, хэрэгцээг бодолцож үзсэн байх учиртай. Ингэснээрээ бэлгийн харьцааны тал дээр зөв ойлголттойгоор, шийдвэр гаргахад нь туслах, насанд нь яг тохиромжтой сайн зааварчилгаа болж чадна. Үүнд бас эрсдэлээс сэргийлэх, эрсдэлээс зайлсхийх хандлага аль аль нь давхар багтаж байх ёстой. Ийм үзэл баримтлал нь өсвөр насныхны эрүүл мэндийн байдалд урт болон богино хугацаанд хамгийн ашигтай, тэдний сайн сайхны төлөө үр дүнг эцэстээ авчрах болно.37
1980-90-ээд оны үед тэвчих, бэлгийн ариун байдлаа хадгалах зэрэг ойлголтуудыг хүмүүс амархан хүлээж авч, дэмждэг байсан бол өсвөр насныхныг бэлгийн харьцааны талаарх олон янзын үзэл бодлоор бөмбөгдөж байгаа өнөө үед энэ ойлголтыг амар хүлээж авах аргагүй болжээ. Гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орох, хамтран амьдрах, порнограф үзэх, хувь хүн хүйсээ илэрхийлэх, тодорхойлох байдлаа амьдралынхаа үе шатуудын явцад хүссэнээрээ өөрчлөх, бэлгийн олон хамтрагчтай байх (тухайн хүн нэгэн зэрэг нэгээс олон хүнтэй бэлгийн харьцаанд орох юм уу хайр дурлалын харилцаа үүсгэх нь нээлттэй байх) зэрэг урьд өмнө ёс суртахуунгүй гэж тооцогддог байсан зан үйлүүдийг нийгэм илүү ихээр зөвшөөрөн хүлээж авдаг болжээ.
Үүний зэрэгцээ, тэвчих боловсролын хөтөлбөрүүд39 үрд дүнд хүрч чадахгүй байгаа талаар нэр хүндтэй мэдээллийн эх сурвалж, мэргэжилтнүүд40 байнга ярьж сурталдаж байна. Гэвч энэ бүх мэдээ мэдээллээс болж урам зориг мохохын оронд иймэрхүү судалгааг хувийн болон улс төрийн нөлөөлөл оруулж гажуудуулж тайлбарлах явдал үргэлж гарч байна гэдгийг сайн ойлгох нь чухал юм. Үнэн хэрэгтээ, зөвхөн тэвчих тухай заадаг хөтөлбөрүүд эерэг үр нөлөө гаргаж байгааг иймэрхүү мэдээнүүдэд ихэнхдээ хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд үүнийг батлах судалгаа ч бид хийсэн.37
Гэвч зөвхөн тэвчих, бэлгийн ариун байдлаа хадгалах талаар заах нь дангаараа хангалтгүй. Др. Жүли Слаттери, “Үнэндээ ‘бэлгийн боловсролын’ ямар ч хэлбэрийн хичээл хөтөлбөр байлаа гээд өсвөр насныхныг бэлгийн харьцаанд орохоос эцэстээ хамгаалахгүй. Бэлгийн харьцааны туршилтууд хийх, бэлгийн харьцааны талаар ил задгай харуулсан нэвтрүүлэг үзэх, порнограф үзэх зэргийг байх ёстой хэм хэмжээ мэтээр хүлээж авдаг болсон нийгэмд бид амьдарч байна. Манай өсвөр насныхан, залуучуудыг бэлгийн харьцааны талаар маш их эрх чөлөөтэйгөөр ил задгай байдалтай болсон соёл ахуй онилж байна. Үүнээс гадна, ухаалаг утас, олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлэг түгээн явуулах технологийн нөлөө, гэрлэлтийг хойшлуулах буюу хожуу гэрлэх зэрэг үзэгдэл нийлээд сөрж зогсох бараг боломжгүй мэт санагдах хортой жорыг давлагаалан үүсгэж байгаа хэрэг” гэжээ.
Аюулгүй сонголт® хөтөлбөрийн сургагч багш бид судалгаанд суурилсан, хариуцлагатай, өсвөр насныханд тохиромжтой, амьдралд нийцтэй бөгөөд ичээж гутаах, айлган сүрдүүлэхээс ангид байдлаар хичээлээ чанартай сайн явуулах хэрэгтэй. Тэвчих хөтөлбөрүүд өсвөр насны маш олон хүүхдэд эергээр нөлөөлсний учир нь бид зөвхөн гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчих, бэлгийн харьцаанд орохоо хойшлуулах тухай заадаг биш, харин урт хугацааны зорилго тавьж ирээдүйдээ алсын хараатай болох, эерэг зан чанарыг эзэмших, эрүүл харилцааг бий болгох чадвартай болоход нь тэдэнд тусалдаг юм. Эдгээр хөтөлбөрт бүх зүйлийг агуулсан байдаггүй боловч эрүүл сонголт хийх, эрүүл харилцаа бий болгох хандлагыг нэмэгдүүлэхэд үнэхээр тусалдаг бөгөөд энэ нь улс нийгмийг бүрэлдүүлэх хамгийн чухал эх үндэс болсон бат бэх гэр бүлүүд, гэрлэлтийг нэмэгдүүлэхэд ч дорвитой нөлөө үзүүлж байна.
Тэвчих л юм бол “бэлгийн харьцаа чинь гайхалтай сайхан байх болно” мөн гэрлэлт чинь аз жаргалтай байна гэж баталж амлах, эсвэл гэрлэх хүртлээ бэлгийн дур хүслээ (зүгээр л ‘асаах/унтраах’ товчлуур дарж байгаа юм шиг) унтаах ёстой, гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орсноос болсон үр дагавруудыг засаж залруулах боломжгүй (айдаст суурилж заах), бэлгийн ариун байдлаа сахих нь зөвхөн ганц бие хүмүүсийн л асуудал гэх зэрэг тэвчих хөтөлбөрүүдээр заасан алдаатай ойлголтуудаас үүдсэн эргэлзээ, буруу төсөөллүүдээс бид мөн бүрэн салах ёстой.
Бэлгийн ариун байдлаа хадгалах ёстой гэсэн дарамт, шахалт үүсгэснээр бэлгийн харьцаанд орохыг зүгээр л тэвчихээс илүү ээдрээтэй нөхцөлийг бүрдүүлдэг. Бэлгийн ариун байдал гэдэг нь хүний хийх үйлдэл төдий биш, харин тэр хүн хэн болж төлөвшиж байна гэдэгтэй илүү их холбоотой ойлголт шүү! Мэдээж бэлгийн ариун байдлаа хадгалах гэдэг нь биеэ хэрхэн авч явж байгаагаар (бэлгийн харьцааг тэвчих) илэрхийлэгдэх боловч хүний тархи оюунд, зүрхэнд, сэтгэл сүнсэнд уг үндэс нь бий. Биднийг сорьж буй уруу татлагууд бидний хэн болохыг тодорхойлохгүй. Оюун бодолд маань юу орж ирэхийг бид хянаж чадахгүй боловч оюун бодолдоо юу хадгалж үлдэхээ бид гарцаагүй шийдэж чадна гэдгийг өсвөр насныханд бид зааж сургах зайлшгүй шаардлагатай.
Тэвчих, бэлгийн ариун байдлыг сахих зэрэг нь өнөө ч маш чухал ойлголтууд хэвээрээ байна. Өсвөр залуучуудын хийх сонголтын жинхэнэ үнэ цэн нь ирээдүйд гайхалтай сайн гэрлэлт, бэлгийн харьцааг шагнал болгон авахад биш, харин аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлтэй зан үйл, түүгээр ч барахгүй гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаанаас татгалзах чадвартай болгох эерэг зан чанарыг өөртөө суулгах, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө улам илүү таньж мэдэх төлөвшил бүрэлдэхэд оршино. Бэлгийн ариун байдлаа сахих гэдэг нь хүн өөрийгөө гүн гүнзгий ойлгохоос эхтэй.
Чи бол онцгой нэгэн – бүрэн бүтэн, үнэ цэнтэй, онцгой чанаруудтай, эрүүл харилцааны төлөө эрэгтэй юм уу эмэгтэй хүн болон бүтээгдсэн билээ.
Бид тэвчих, ариун байдлаа хадгалах шийдвэрийнхээ бодит бэлгэ тэмдэг болгож амлалтын хуудаст гарын үсэг зурахыг өсвөр насныхнаас хүсдэг. Малайзад нэлээд урт хугацааны турш үргэлжлүүлэн хийсэн судалгаанаас харахад41 амлалтын хуудаст гарын үсгээ зурсан оролцогчдын бараг 92% нь 7 жил хүртэлх хугацаанд амлалтаа мөрдөж хэрэгжүүлсэн байна! Бид сайтар бодож боловсруулж, мэдлэг олгож, аядуу зөөлнөөр уриалах юм бол өсвөр насныхан ухаалаг сонголт хийх чадвартай болдог ба тэвчих амлалтад гарын үсэг зурах нь хийсэн сонголтынхоо дагуу үйлдэж, үүнийгээ биелүүлэхэд нь туслах энгийн мөртөө хүчтэй хөшүүрэг болж чаддаг гэдгийг дээрх эерэг тоо баримт харуулж байна.
Гэсэн хэдий ч манай залуучуудад тулгарч буй дотоод, гадаад дарамтыг даван туулахад нь туслах амлалт, богино хугацааны хөтөлбөрүүд бүрэн хангагдаагүй байна. Бидний өсвөр үеийнхэнд бэлгийн оюун ухааныг хөгжүүлэхэд нь туслах эерэг зарчмуудыг үргэлжлүүлэн зааж, үлгэр дуурайлал үзүүлж, амьдралаа бүрэн бүтэн, харамсахгүйгээр, уучлалт гуйхгүй байхын тулд мэдээлэлтэй сонголт хийх боломжийг олгоход эцэг эх, зөвлөхүүд, залуучуудын яам, сургуулиудад оролцогч талууд бидэнд хэрэгтэй байна. .
Бэлгийн харьцааг тэвчих үзлийг дэмжигчидтэй та хамтрах аваас No Apologies® буюу Аюулгүй сонголт® хөтөлбөрийг өсвөр насныханд илүү амжилттайгаар хүргэх боломжтой болно. Гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчих тухай ойлголтыг үр нөлөөтэй байлгая гэж байгаа бол энэ хөтөлбөрийг ‘‘зүгээр л үгүй гэж хэл’’ гэсэн уриа лоозон болгоод өнгөрөх юм уу, эсвэл бэлгийн замын халдварын талаарх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хааяа нэг явуулаад л болчих юм биш ээ. Харин сургууль, гэр бүлийн хүрээнд олон жилийн турш янз бүрийн аргаар олон талаас нь зааж сургасаар байх ёстой. Гэр бүл, сургууль, шашны байгууллага, сүмүүд, залуучуудын болон засгийн газрын байгууллагууд, бизнесийн байгууллага, мэдээллийн хэрэгслүүд залуусыг үнэнч шударга зантай, бүтээлч ажилтан, сайн хөрш, халамжит хань, эцэг эх, хариуцлагатай иргэн болоход нь туслахын тулд зан чанарын төлөвшлийг нь дэмжихэд зориуд анхаарал хандуулж, хүчин чармайлт гаргах нь зүйтэй.
Үүнд санаагаа чилээж буй та эцэг/эх, багш, залуучуудын байгууллагын ажилтан хэн ч байлаа гэсэн энэ үйлсэд хувь нэмрээ оруулж, биечлэн оролцох боломжтой. Үүнд:
Таны хүүхдийг тань шиг мэдэх хүн байхгүй. Таны баримталдаг үнэт зүйлс, үнэлэмжийг танаас илүү илэрхийлэх ямар ч ‘‘мэргэжилтэн’’ гэж байхгүй. Үнэндээ таны хүүхэдтэй холбоотой зүйл дээр та өөрөө л мэргэжилтэн шүү дээ. Өөрсдийнх нь үзэж туулж байгаа зүйлийг эцэг эх нь мэдэж, ойлгоосой гэж өсвөр насныхан хүсдэг.
Эцэг эх, хүүхдүүд хоорондоо сайн харилцаатай байх, хүүхдийн биеэ авч явах хэм хэмжээг тодорхой хэлж өгч, түүнийхээ дагуу харилцдаг байх нь аливаа эрсдэл ихтэй зан үйлийг бууруулах гол хүчин зүйл болох нь тогтоогдсон.42
Бэлгийн харьцаа, хайр сэтгэл, харилцааны талаарх өсвөр насныхны төвөгтэй бөгөөд зүй ёсны асуултуудад бодлоготой зөв шийдвэр гаргаж, эерэг үнэлэмжийг суулгаж, эцсийн дүндээ эрүүл саруул ирээдүйг сонгоход нь туслах зөв зүйтэй хариулт өгөхөд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид бэлэн байх нь амин чухал.
Сургуулиуд зан чанарын сургалтыг тодорхой зорилготойгоор тогтмол, ойлгомжтой хэлбэрээр зохион байгуулснаар суралцагчдын биеэ авч явах байдал сайжирч, сургуулийн орчин илүү найрсаг, эерэг уур амьсгалтай болж, хичээл сургалтын үйл явц, үр дүн зүй ёсоор сайжирдаг.
Аюулгүй сонголт® Бэлгийн харьцаанд эрт орох нь өөрт төдийгүй өрөөл бусдад хор хөнөөлтэй гэдгийг Аюулгүй сонголт® хөтөлбөр заадаг. Гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа нь өсвөр насныхны жирэмслэлт, үүний үр дагавар (хүүхдээрээ хүүхэдтэй болох, дэлхий даяар жил бүр олон сая өсвөр насныхан үр хөндөлт хийлгэж байгаа), БЗ-ын халдвар, үргүйдэл гэх мэт урт хугацаанд үргэлжлэх эрүүл мэндийн уршигт үр дагаврыг залуусын амьдралд үлдээдэг.
Хэдийгээр бэлгэвч нь нас биед хүрээгүй байхдаа бэлгийн харьцаанд орсноос үүдсэн бие махбодод учруулах зарим эрсдэлийг бууруулах боломжтой ч эрүүл мэндийн өөр бусад ноцтой үр дагавар, эрсдэлээс хамгаалахгүй. Бэлгийн чиг хандлага ямар байх, хамтрагч нь хэн байхаас үл хамааран залуус ХДХВ, бэлгийн замын бусад халдвараас сэргийлэх хамгийн сайн арга бол харилцан итгэмжтэй харьцаа буюу гэрлэлтийн харьцаанд орох хүртлээ бэлгийн харьцааг тэвчих явдал юм.
Тиймээс Аюулгүй сонголт® хөтөлбөр нь бие махбодын дотносолдоо хил хязгаар тавихад нь залууст туслах зорилгоор тодорхой заавар зөвлөгөө өгснөөрөө ‘‘хэтэрхий хол явна гэж хэр хол явахыг хэлэх вэ?’’ гэдэг асуултад хариулна.
Бэлгийн харьцаанд хүн дан ганц бие махбодоороо ордоггүй. Аху бие тэр чигээрээ буюу оюун ухаан, бие махбод, зүрх, сэтгэл сүнс бүгд үүнд оролцдог. Тиймээс өсвөр насныхны бэлгийн харьцаа нь тэдэнд сэтгэл санааны хохирол, ирээдүйн харилцаанд нь элдэв бэрхшээл учруулдгаараа асар хөнөөлт үр дагавартай юм.
Гэр бүл болоогүй хүмүүс бэлгийн харьцаатай байх, түр зуурын бэлгийн хамтрагч байх нь сэтгэлзүйн хувьд сөрөг үр дагавар учруулдаг. Аюулгүй бэлгийн харьцаа гэж нэрлэгдэж буй зүйл нь гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаанаас учрах сэтгэл санааны сөрөг нөлөөллөөс хамгаалж чаддаггүй. Гэрлэхийн өмнөх туршилт болгож юм уу байдлыг амарчилж хамтран амьдрах нь бат бөх гэр бүлийг бий болгоход зайлшгүй шаардлагатай гэрлэлтийн андгай тангараг, шийдвэр зориулалтыг үнэгүйдүүлж буй хэрэг юм.
Аюулгүй сонголт® хөтөлбөр нь залууст хайрын утга учрыг заадаг. Өөрөөр хэлбэл, хайр гэдэг нь зөвхөн мэдрэмж төдий зүйл биш, харин нөгөө хүнээ өөрөөсөө илүүгээр халамжлан, өөрийгөө түүнд зориулах шийдвэр зориулалтыг хэлнэ. Бэлгийн харьцаа бол хайраас ялгаатай. Үнэндээ гэр бүл болох хүртлээ бэлгийн харьцааг тэвчих нь жинхэнэ хайрын илрэл бөгөөд энэ нь бат бөх, төлөвшсөн харилцаа руу хөтлөн дагуулдаг. Харилцааны боловсрол нь гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа болон эрсдэл ихтэй бусад зан үйлд уриалсан үе тэнгийнхнийхээ уруу татлага, ятгалгыг сөрөхөд нь өсвөр насныханд туслах зорилгоор хил хязгаарын талаар ойлголт өгөх, буруу санал зөвлөгөөнөөс татгалзах чадварыг зааж сургахад голлон анхаардаг.
Бэлгийн зан үйл нь тухайн хүний зөвхөн мэдлэгээр биш, харин амьдралдаа баримтлах үнэт зүйлсээр тодорхойлогддог. Тиймээс Аюулгүй сонголт® хөтөлбөр нь залууст бэлгийн харьцааны ёс зүйн хэмжигдэхүүний тухай ойлголт өгч, бэлгийн харьцаа хэмээх амьдралынхаа бүхэл бүтэн салбарт бусдыг хүндлэх, аливаад хариуцлагатай хандах, биеэ захирах зэрэг ёс зүйн гол үнэлэмжүүдийг баримтлах ур чадвар, стратеги буюу арга замууд, зан чанарын төлөвшлийн тухай заана.
Хамгаалалт хэрэглэж бэлгийн харьцаанд орлоо ч энэ бол хариуцлагатай үйлдэл биш юм гэдгийг ойлгоход шаардлагатай ёс зүйн учир шалтгааныг ухаарч мэдэхэд Аюулгүй сонголт® хөтөлбөр залууст тусалдаг. Түүнчлэн энэ хөтөлбөр нь залууст олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөв зүйтэй ашиглах чадварыг, мөн аливаа хэлбэрийн мэдээллийн хэрэгслийн мэдээ сурталчилгаанд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ хайр, харилцаа ба бэлгийн харьцааны тухай буруу төсөөллийг сурталчилж байгаа зүйлсийг шүүн тунгаах чадварыг олгодог. Биеэ барих чадвар, ариун байдлын утга учрыг буюу зүгээр л бэлгийн хавьталд орохгүй байхаас (бие махбодын үйлдэл) илүүтэй оюун санаа, зүрх сэтгэл, бие махбодын хувьд цэвэр ариун байдлаа хадгалж амьдрах тухай цогц ойлголт гэдгийг Аюулгүй сонголт® хөтөлбөр заадаг.
Бэлгийн харьцааны талаар зөв шийдвэр гаргахад нь өсвөр залуучуудыг чиглүүлэх уг сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа нэлээд нухацтай тайлбар бүхий баримт мэдээ, ёс зүйн учир шалтгааныг эх сурвалж болгосон. Хэт эрт бэлгийн харьцаанд орж, өөрт болон өрөөл бусдын бие махбод, оюун санаа, сэтгэл сүнсэнд ноцтой эрсдэл учруулах нь ёс суртахууны хувьд хариуцлагагүй үйлдэл гэдэг зарчмыг залууст зааж сургадаг. Үе тэнгийнхний ятгалга, мэдээллийн сүлжээ, хэрэгслийн ухуулга сурталчилгаатай нүүр тулсан нөхцөлд ч сайн зан чанартаа тулгуурлан, өөрийн үнэлэмж, үнэт зүйлд яв цав нийлсэн шийдвэр гаргаж чаддаг байх шийдвэр гаргах ур чадварыг өсвөр насныханд зааж сургадаг.
Хамгийн чухал нь, энэ хөтөлбөр залууст ирээдүйгээ бодсон эрүүл саруул шийдвэр гаргадаг болоход нь тусалдаг. Амьдралынхаа хэтийн зорилгууд, ирээдүйд өрх гэрээ үүсгэх төлөвлөгөөнийхөө төлөө бэлгийн харьцааг зөвхөн энэ амьдралыг хамтдаа туулах хүнтэйгээ эдлэхийн тулд хадгална гэсэн нэн чухал шалтгаан тэдэнд бий. Ийнхүү хүлээх нь одоо болон ирээдүйд ямар ач тустай болохыг ч уг сургалтаар мөн заадаг. Чухамдаа сайн сайхан бүхэн хүлээн тэвчсэнээр ирдэг билээ.
‘‘Мод тарих хамгийн зөв цаг 20 жилийн өмнө байсан. Хоёр дахь сайн цаг нь яг одоо билээ.’’
- Африк ардын мэргэн үг
Залуу хүний хувьд, гэрлэх хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй байх шийдвэр гаргахад хэзээ ч оройтохгүй. Өөрсдийг нь шинэ, илүү сайн газарт хүргэх, ямар нэг харуусалд хүргэхээргүй амьдрал руу дагуулах үнэнийг ойлгуулах аялалд залуусыг хөтлөн дагуулах боломжийг та энэ хөтөлбөрөөр олж авах болно.
Аюулгүй сонголт® сургалтыг удирдах нь амьдралыг өөрчлөх ажил юм!
Энэ хөтөлбөр нь зөвхөн таны суралцагчдыг төдийгүй таныг ч бас уриалан дууддаг. Насанд хүрэгчид өөрсдөө гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчиж байна уу, энэ талаарх зарчмуудыг үзэл бодлын хувьд ч, бодит байдал дээр ч баримталж байна уу, үгүй юу гэдгийг залуус байнга харж ажиглаж байдаг.